Blindcare — powered by NPC
Тусламж

Түгээмэл асуулт, холбоо барих

Байгууллагын хариуцсан ажилтан болон тест бөглөгч ажилтнуудад зориулсан заавар.

Байгууллагад

Судалгааг хэрхэн эхлүүлэх вэ?

«Бүртгүүлэх» хэсгээр байгууллагаа бүртгүүлээд, ажилтны тоогоо оруулж үнийн санал бодуулна. Нэхэмжлэх үүссэний дараа төлбөрөө дансаар шилжүүлэхэд ССҮТ баталгаажуулж, ажилтнуудын нэвтрэх эрх нээгдэнэ.

Ажилтнуудаа хэрхэн бүртгэх вэ?

Байгууллагын портал → «Ажилтнууд» хэсэгт нэг нэгээр нь эсвэл CSV файлаар (Нэр, Хэлтэс, Албан тушаал, И-мэйл — и-мэйл заавал) оруулна. Excel файлыг «CSV UTF-8» хэлбэрээр хадгалж оруулна уу.

Ажилтнууд хэрхэн нэвтрэх вэ?

«Эрх үүсгэх» товчийг дарахад ажилтан бүрт нэвтрэх нэр, 6 оронтой код үүсэж, тухайн ажилтны и-мэйл рүү шууд илгээгдэнэ. Нэр, кодыг зөвхөн ажилтан өөрөө хүлээн авах бөгөөд байгууллагын админд харагдахгүй. Ажилтан и-мэйлээр ирсэн мэдээллээрээ «Ажилтнаар нэвтрэх» хэсгээс нэвтэрч бөглөнө.

Нэгдсэн тайлан хэзээ гарах вэ?

Ажилтнууд бөглөж дууссаны дараа ССҮТ-ийн сэтгэл судлаач үр дүнг хянаж, тайланг нээнэ. Тайланг портал дээр харах, PDF болгон хэвлэх боломжтой. Нийт ажилтны 50%-иас дээш нь бөглөсний дараа тайлан гарна.

«Дэлгэрэнгүй» болон «Энгийн» багц гэж юу вэ?

Хоёр багцад байгууллагын нэгдсэн тайлан адилхан. Ялгаа нь ажилтан өөрийн хувийн үр дүнг хэрхэн харахад оршино. «Дэлгэрэнгүй» багцад ажилтан бөглөж дуусмагц өөрийн дэлгэрэнгүй үр дүнг шууд харна. «Энгийн» багцад ажилтан зөвхөн «Судалгаа амжилттай бөглөгдлөө» гэж харах бөгөөд өөрийн дэлгэрэнгүй үр дүнг харахыг хүсвэл өөрөө Minu QR-аар төлнө. Багцыг үнийн санал бодуулах үед сонгоно (сонгох боломжтой үед).

Ажилтанд

Миний нэр тайланд гарах уу?

Үгүй. Таны хариулт нэр, нэвтрэх эрхтэй холбогдохгүйгээр хадгалагдах бөгөөд байгууллагад зөвхөн нийт оролцогчдын нэгтгэсэн үр дүн очно.

Бөглөж байгаад гарвал яах вэ?

Хариулт тань автоматаар хадгалагддаг тул дахин нэвтрэхэд зогссон хэсгээсээ үргэлжлүүлнэ.

Нэвтрэх код маань ажиллахгүй байна.

Нэвтрэх нэр, кодоо зөв оруулсан эсэхээ шалгаарай. Олон удаа буруу оруулбал 15 минут түгжигдэнэ. Асуудал үргэлжилбэл байгууллагынхаа хүний нөөцөд хандана уу.

Өөрийн үр дүнг харж болох уу?

Байгууллагын сонгосон багцаас хамаарна. «Дэлгэрэнгүй» багцад судалгааг илгээсний дараа стресс, түгшүүр, сэтгэл гутрал болон EQ ур чадварын өөрийн үр дүнг тайлбартай нь шууд харна. «Энгийн» багцад судалгаа бөглөгдсөнийг л харах бөгөөд өөрийн дэлгэрэнгүй үр дүнг Minu QR-аар өөрөө төлж харна. Энэ нь өөрийн үнэлгээнд суурилсан тандалт бөгөөд онош биш юм.

Тест бөглөх бол энд дарж нэвтэрнэ үү.

Холбоо барих

Утас7732 4233
ХаягУБ хот, СБД, 8-р хороо, Ривэр Кастл, 409 тоот